Терминал

Терминал гэдэг нь линукс системд тушаалын мөрнөөс удирдаж, системийг удирдах, тохируулах, програмыг ажиллуулдаг өргөн хэрэглэгддэг хэрэгслэл юм. Терминал нь тархац бүрт харилцан адилгүй цэсэнд байх ба Үбүнтү линуксын хувьд Applications -> Accessories -> Terminal гэж нээдэг. Мөн Alt+F2 товчийг дараад Run цонхонд Terminal гэж бичиж нээн ажиллуулж болно.

Fedora linux дээр вэб сервер суулгах/тохируулах


HTTP server суулгах


1. System-> Administration → Add/Remove Sowftware

Find хэсэг httpd гэж бичиж хайлт хийнэ.

Хайлтын үр дүнд гарсан пакежнуудаас /прорамуудаас/

- Apache HTTP Server

- Tools for use with Apache HTTP Server

- Apache Configuration tool гэсэн нэртэй пакежуудын өмнөх чагтыг хийж Apply товчийг дарж пакежуудыг суулгана.

2. Програм суусаны дараа File System/var/ дотор www гэсэн нэртэй фолдер үүссэн байх болно. Энэ вэб байрлах фолдер юм.


HTTP server-ийг ажиллуулах

Цэснээс:

1. System->Administration->Sevices дарахад үүсэх цонхноос

HTTPD гэсэн нэртэй service-ийг олж идэвхижүүлэн Start товчийг дарж HTTPD сервисийг ажиллуулна.



Терминалаас ажиллуулах

su -c service httpd start

Дахин ажиллуулах

su -c service httpd restart

HTTPD service ажилласан эсэхийг шалгахдаа:


Интернет браузераа нээн address талбарт localhost эсвэл 127.0.0.1 гэж бичиж ажиллуулан шалгаж болно.

Вэб серверийн тохиргоо хийх

1. System->Administration->Server Settings-> HTTP

Дээрх командаар нээгдэх цонхны Main таб /талбарт/ дотор дараах тохиргоог хийнэ.

Server name: [Сервэрийн нэр]

Webmaster email: [Вэб мастерын и-мэйл хаяг]

Add товчин дээр дарж шинээр тохиргоо үүсгэнэ.

Available address: [Вэб сервэрийн IP хаяг]

Жишээ нь: lovalhost = 127.0.01

Port: [Хандах форт]

Жишээ нь: 8088

2. Virtual Hosts табанд Add товчин дээр дарж дараах тохиргоог хийнэ.

Virtual host name: [Виртуал хостын нэр]

Document boot directory: [Веб байрлах фолдер]

Жишээ нь: /var/www/webs/web1

Web master email: [Вэб мастерын и-мэйл хаяг]

Host information: [Хандах форт]

Тэгээд хадгаад гарна.


Тохиргоог хийж дууссаны дараа вэб серверээ дахин эхлүүлнэ.

Терминалаас: su service httpd restart


3. За ингээд гүйцээ :)

2009.12.26 02.27 AM

Терминал дээр ажиллацгаая!

Энгийн командууд

Терминалыг ажиллуулах
Accessories-> Terminal

1. man /MaNual/ - Энэ нь терминал дээр хэрэглэгддэг командуудын дэлгэрэнгүй мэдээлэл, хэрхэн хэрэглэх тухай мэдээллийг өгдөг5
Жишээ: man ls гэвэл таны орсон тухайн фолдер дотор юу /ямар файл фолдер байгааг харуулна/
2. cp /Copy/ - Файл хуулах команд
Жишээ нь: cp /media/Erkhemee/file.psd /home/esa/
гэвэл Erkhemee гэсэн нэртэй төхөөрөмж /Flash/-аас file.psd гэсэн нэртэй файлыг home/esa/ директорид хуулж байна.
3. cp -r - директор хуулах
Жишээ нь: cp -r /media/Erkhemee/Video /home/esa/
гэвэл Erkhemee гэсэн нэртэй төхөөрөмж /Flash/-аас Video гэсэн нэртэй фолдерийг home/esa/ директорид хуулж байна.

Санамж: Терминал нь том, жижиг тэмдэгтийг ялгадаг тул та фолдер, файлынхаа нэрийг зөв бичнэ үү.

4. cd – байнга хэрэглэгддэг команд – Энэ нь директор шилжихэдз хэрэглэдэг команд.
Жишээ нь: cd /media/Erkhemee/
Erkhemee гэсэн нэртэй флаш дискенд шилжиж байна.
Дотор нь байгаа файлуудыг харахыг хүсвэл ls командыг хэрэглэж болно.
5. Rm – файл усгадаг команд
Жишээ нь: rm /media/Erkhemee/file.psd
флашин доторх file.psd нэртэй файлыг устгаж байна.

Rm -r /media/Erkhemee/folder
folder гэсэн нэртэй фолдерыг устгах
6. mv – файлыг зөөх команд /cut->paste/
Жишээ нь: mv /media/Erkhemee/file.psd /home/esa/
Мэдээж фолдер зөөх бол mv -r
7. sudo shutdown -h компьютераа унтраах -h яг одоо
sudo – root хэрэглэгч үндсэн хэрэглэгч
8. top – компьютерт ажиллаж байгаа процессууд /windows-n task manager -ийн process-тай адил/
9. ps -A – системд ажиллаж байгаа бүх процесс /програм/-ийг харуулна.
10. Ps -aux – системд ажиллаж байгаа хэрэглэгчийн бүх процессийг харуулна.
-a бүх процесс
-u хэрэглэгчийн
-x процесс
11. lspci -таны компьютерт залгагдсан төхөөрөмжүүдийг харуулна.
12. apt-cache search – файл, програм хайх
apt-cache search Music MP3
apt-cache search "Text Editor"
13. sudo dpkg -i packagename.deb - факеж суулгах
packagename хэсэгт пакежийн нэр байна.
14. sudo dpkg -r packagename - факеж устгах
packagename – устгах пакежийн нэр
15. sudo dpkg-reconfigure packagename – пакежийг сэргээх /дахин суулгах
tar xvf packagename.tar.gz – архивласан /windows-ийн .rar файл гэсэн үг/пакежийг задлах
16. tar cvfz packagename.tar.gz folder – файлыг архивлах /windows-ийн rar-лахтай адил/
17. sudo eject /media/Erkhemee/ - Терминалаас флаш дискийг салгах
Erkhemee гэсэн нэртэй флаш дискийг салгаж байна6


Ubuntu дээр VirtualBox ашиглан Windows XP суулгах

VirtualBox нь ямар нэгэн үйлдлийн систем дотор виртулаар өөр төрлийн үйлдлийн систем ажиллуулдаг програм юм.
Та энэ програмыг өөрийн үйлдлийн системд тохирсон хувилбарыг www.virtualbox.org хаягаас үнэгүй татан авч суулгаж болно.

Виртуалбокс програмын Ubuntu -д зориулсан програм нь дараах хэлбэртэй .deb файл байдаг. /virtualbox-3.0_3.0.12-54655_Ubuntu_jaunty_i386.deb/

Ерөнхий харагдах байдал
1. VirtualBox-оо ажиллуулах

2. VirtualBox-д шинээр profile үүсгэх
File->New

3. Name-нэр, OS type - Үйлдлийн системийн төрөл

4. Үйлдлийн системийн ашиглах RAM-ын хэмжээ

5. Үйлдлийн системийн хэрэглэх Hard disk-ний хэмжээ /Шинээр партишн үүсгэх /



6. VirtualBox -ийн тохиргоо
а. VirtualBox-доо CD-ROM оруулж ирэх
Settings /тохиргоо/ дээр дарна.


Mount CD/DVD drive үгний өмнөх сонголтыг хийж CD-ROM-оо mount хийж оруулна.
Б. USB төхөөрөмж mount-лаж оруулах
Enable USB Controller -н өмнөх чагтыг хийнэ.



7. VirtualBox -оо ажиллуулах
File-> Start
8. Windows XP-ийн Boot уншиж байгаа нь...

9. Windows XP virtualbox ажиллаж байгаа нь

Зарим нэг хэрэгтэй Terminal-ийн командууд

Ubutu -г OnLine горимд Update хийх

Accessories → Terminal
sudo apt-get update
sudo apt-get upgrade

Ubuntu-д J2SE Runtime Environment (JRE) суулгах

Accessories → Terminal
sudo apt-get install sun-j2re1.5
java -version

Flash Player (Macromedia Flash) Plugn суулгах

sudo apt-get install flashplayer-mozilla

FTP Client (gFTP)
sudo apt-get install gftp


install Multimedia Codecs
sudo apt-get install gstreamer0.8-plugins
sudo apt-get install gstreamer0.8-lame
sudo apt-get install gstreamer0.8-ffmpeg
sudo apt-get install w32codecs
sudo apt-get install libdivx4linux
sudo apt-get install lame
sudo apt-get install sox
sudo apt-get install ffmpeg
sudo apt-get install mjpegtools
sudo apt-get install vorbis-tools
gst-register-0.8

Video Editor (Kino) прорам суулгах
sudo apt-get install kino
sudo apt-get install kinoplus
sudo apt-get install kino-timfx
sudo apt-get install kino-dvtitler

Audio Editor (Audacity) програм суулгах
sudo apt-get install audacity

RAR Archiver суулгах

sudo apt-get install rar
sudo ln -fs /usr/bin/rar /usr/bin/unrar
install Extra Fonts
sudo apt-get install xfonts-intl-arabic
sudo apt-get install xfonts-intl-asian
sudo apt-get install xfonts-intl-chinese
sudo apt-get install xfonts-intl-chinese-big
sudo apt-get install xfonts-intl-european
sudo apt-get install xfonts-intl-japanese
sudo apt-get install xfonts-intl-japanese-big
sudo apt-get install xfonts-intl-phonetic
sudo apt-get install gsfonts-x11
sudo apt-get install msttcorefonts
sudo fc-cache -f -v
sudo cp /etc/fonts/local.conf /etc/fonts/local.conf_backup
sudo gedit /etc/fonts/local.conf

Ubutu linux дээр гараас програм ажиллуулах

Зарим үед програмуудыг байсхийгээд цэс рүү сарвайн нээх нь ядаргаатай байдаг.

Миний хувьд байнга терминал нээх, Home фолдер луу орох хэрэгцээ үргэлж гардаг. Энэ үйлдлийг хялбаршуулах арга нь Shortcut юм. Жишээ нь: Терминалыг гараас F3 товчоор нээдэг болгоё.

1.Start->System->Preference->Keyboard Shortcuts

2. Action хэсгээс Run a terminal гэсэн хэсгийг олоод түүний харалдаа байрлах Shortcut хэсэгт Mouse-аар товшоод New shortcut болгоод гараас F3 товч дээр дарж терминалыг F3 товчоор ажиллуулдаг болгоно. Мөн үүний адилаар та өөрийн хэрэглэдэг бүх програмууддаа хялбар товчийг ашиглаж болно. :)

3. Close


Ubuntu дээр хэрэглэгчийн нууц үг асуудагийг болиулах

Зарим үед олон програм /пакеж/ суулгаж байх явцад байсхийгээд нууц үг нээхээд тэр болгоныг нь хийгээд байхад жоохон ядаргаатай байлаг. Хэрвээ таны комьпютер дээр танаас өөр хүн суудаггүй бол энэ нууц үг асуух явцыг хааж болно. Үүний тулд терминалаа нээгээд... 1.Accessories → Terminal export EDITOR=gedit && sudo visudo 2. Нээгдэх текст файлаас

... system_username ALL=(ALL) ALL ... мөрийг олж ALL гэдэг үгийн урд NOPASSWD: гэсэн үгийг нэмж бичнэ 3. Дараах хэлбэртэй харагдана. system_username ALL=(ALL) NOPASSWD: ALL 4. Хадгалаад гарах: Гараас Ctrl+X 5. Дараа нь гараас Y товчин дээр дарж командаа баталгаажуулна. Нууц үгийг буцаагаад нээх sudo -K

Ubuntu linux дээр фолдерийн хандах эрхийг өөрчлөх

Зарим үед фолдер /хавтасыг/ хуулах, зөөх гэхэд хандах эрхгүй байна гэсэн алдаа гардаг. Энэ нь тухайн фолдерыг та зөвхөн үзэх, харах эрхтэй өөрчлөх засварлах, хуулах, зөөх боломжгүй гэсэн үг юм. Үүнийг өөрчлөхдөө:

1. Тухайн фолдер дээр хулганы заагчийг аваачин баруун товчноос Properties-ийг сонгоно.

2. Permissions табанд шилжин Folder acceess-ийг Read and Write болгоно.

3. Тэгээд Close Ok :)

Ubuntu linux дээр өөрийн дискний сул зайг харах

1. Терминалаа нээгээд дараах командыг өгнө.

df -T -h

Ubuntu linux дээр өөрийн HARD дискний хуваалтыг харах

1. Терминалаа нээгээд дараах командыг өгнө.

sudo fdisk -l


Ubuntu linux дээр компьютерт залгагдсан USB төхөөрөмжийг харах

1. Терминалаа нээгээд дараах командыг өгнө.
lsusb

Ubuntu linux дээр CD-ROM -оос .iso файл үүсгэх

1. Терминалаа нээгээд дараах командыг өгнө.
sudo umount /dev/cdrom
dd if=/dev/cdrom of=file.iso bs=1024

Ubuntu linux дээр Телефон утасыг ашиглан интернетэд холбогдох /DialUp/

1. Терминалаа нээгээд дараах командыг өгнө. /configure dialup /
sudo pppconfig
2. Интернетэд холбогдох /нэр, нууц үг/
sudo pon провайдерын_нэр
3. Холболтоо салгах
sudo poff